Сайншанд сумын нутагт их хэмжээний цас орж, цасан шуурга болсонтой холбоотойгоор манай байгууллагаас зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс цацах ажлыг 17:00 цагаас хойш зохион байгуулж байна. Сайншанд тохижилт үйлчилгээний газрын хамт олон Маяти кран, Ковш, цас цэвэрлэгээний машин, гараар цас мөс хусагч зэрэг машин техникийг гаргаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Сумын хэмжээний бүх замын уулзваруудад нийт 6 тонн давсыг цацах ажил үргэлжилж байна. Иргэд, олон нийт та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, халтиргаа гулгаанаас сэргийлээрэй




